Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-06-08 10:24:27

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 08-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Халдварлагддаггүй ч халгаатай эмгэг”, “Мөрийн хөтөлбөрийн мөрөөр мөшгихөд”, “Бичил “оффшор бүс” мөнгө угаах талбар болжээ”, “Персийн буланд шинэ хямрал нүүрлэв”, “Ч.Аззаяа: Х.Эрдэнэт-Од багш надад жүдогоос гадна амьдралын ухаан заасан”, “Зидан: Туринаас мадрид хүртэл” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Азийн их сургуулийн төлөөллүүп мэдлэг шингэсэн үйлдвэрлэл ба боловсролын талаар ярилцлаа”, “Б.Нарангэрэл: Дүү маань нэг өдөр ажлаасаа ирэхэд нүд нь хөхөрчихсөн байсан. Юу болсныг асуухад захирал нь зодсон байсан”, “Айргаар цэнгэгчийн орон тэргүүт шүлэг найраглал”, “Сансар хороололд өссөн бага нас минь” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Эдийн засгийн хувь заяаг энэ сонгуулийн дүн шийднэ”, “Владимир Путин: ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдвэл дэлхийд хэн ч үлдэхгүй”, “Кимүра Аяако: Чингисийн үр сад учраас гэж Япончууд Монголчуудад найддаг шүү”, “Трамп Америкийн эдийн засгийг ингэж өөрчилж байна”, “Нэг жинд хоср Монгол тамирчин анх удаа топ тавд багтлаа”, “Х.Алтанхуяг: Тамирчдад хааяа хатуу гар хэрэгтэй” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Боловсролын салбар хэзээ сайдтай болох вэ”, “Л.Хангай: Авлигатай холбоотой гэмт хэргийн ялын хэмжээ чангарсан”, “Даун Хетзел: Монгол залуус дэлхийд эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Эдийн засгаа урагшлуулах уу, царцаах уу, зогсоох уу”, “Хар тамхинд мансуурагч гэрийнхнээсээ цус нэхэж айлгажээ”, “Ядуу хэрнээ сансарт ихийг зарцуулдаг дөрвөн шалтгаан” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй