
Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан ялангуяа бага насны хүүхэд болон иргэд осолдох тохиолдол гарсаар байна.
Энэ оны зургадугаар сарын 5-ны байдлаар есөн аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт 17 осол гарч, 20 хүн амь насаа алдсан байна.
Дулааны улирал эхэлснээр Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослынх зонхилж буй. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар ийм осол гарч байна.
Иймд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдээ явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Энэ сарын 5-ны байдлаар 20 хүн гол усны аюулд өртжээ | ||
Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.