Шууд Chart

“Ховд Мон-Алтиус” цувралыг тэргүүлж эхэллээ

2017-06-08 12:49:34

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн 2017 оны улирлын аваргын төлөөх цуврал эхэллээ. Энэ жил финалд “Альянс Тех Харцага”, “Ховд Мон-Алтиус” багууд тунан үлдсэн юм.

Цуврал.

“Альянс Тех Харцага” - “Ховд Мон-Алтиус” 64:72

“Харцага” дөрөв дэх удаагаа финалд шалгарсан бол “Ховд Мон-Алтиус” анх удаа аваргын төлөө тоглож байгаа нь энэ. Тоглолтыг “Харцага” маш сайн эхлүүлсэн юм. Гэхдээ нэгдүгээр үеийн төгсгөлийг “Ховд” сайн хийлээ. Хоёрдугаар үед өрсөлдөөн улам ширүүн өрнөсөн юм. “Ховд”-ын легионер Рик Жэзсон хэмээх залууг “Харцага”-аас хамгаалах тоглогч хараахан байсангүй. Тэр хөлийн ажиллагаа, ур чадвар, мэдрэмжээрээ “Харцага”-ын Брэндон Гүүдийг хол хаяж байлаа. Улмаар эхний хагас өндөрлөхөд “Ховд Мон-Алтиус” таван оноогоор илүү байв.

Гуравдугаар үеийн эхэнд  “Ховд Мон-Алтиус” багаас Брэндон Моррис, Б.Батзолбоо нар алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж, богинохон хугацаанд онооны зөрүүг 15 болгон холдуулав. Харин үеийн төгсгөлд “Харцага” оноог бага зэрэг ойртуулсан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Харцага” тооны харьцааг тэнцүүлэх дайралтаа хийсэн ч бүтэлгүйтэв. Улмаар Үндэсний аваргын төлөөх цувралын эхний тулаанд “Ховд Мон-Алтиус” 72:64-өөр хожлоо.  Хоёр багийн хамгаалалт дөрвөн үеийн турш тун нягт байсан нь авсан онооноос тодорхой харагдах биз ээ. Багууд бие биедээ амархан оноо авах боломжийг огт олгохгүй байсан юм. Тус тоглолтод “Ховд”-оос Рик Жэксон 26 оноо, 21 самбар авч шилдэг тоглолтоо үзүүлэв. Мөн Б.Моррис 20 оноо, 11 самбар, 6 оновчтой дамжуулалт өгчээ. Харин “Харцага”-аас Э.Дөлгөөн 19 оноо, 12 самбар, Чой Рю Ри 17 оноо, 8 оновчтой дамжуулалт, Б.Гүүде 17 оноо, 17 самбар авсан байна. “Ховд” багаараа 57 самбар авч, будагтай талбайд илүүрхэн тоглосон хожлын үндэс болжээ. Цурвалын дараагийн тоглолт маргааш 19:00 цагт болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ховд Мон-Алтиус” цувралыг тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 1793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй