Шууд Chart

Д.Ганбаатарын “Mongol G” хүлэг тод магнай болж, торгон жолоо өргүүллээ

2017-06-08 13:12:10

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongol G” хүлэг олон улсын уралдаанд түрүүлж, торгон жолоо өргүүллээ.

Саяхнаас шандас сорьж эхэлсэн эл хүлэг гурван уралдаанд оролцон, хоёр дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ.

“Mongol G” дэлхийн аварга шалгаруулах “Breeders’ Cup” уралдаанд түрүүлсэн “Монгол Бямбаа” буюу “Mongolian Saturday”-ын дүү буюу нэг азарганы төл юм.

Д.Ганбаатар Монгол морины хүч чадал, хурдыг дэлхийн дэвжээнд дуурсгах зорилгоор 2010 онд АНУ-д "Mongolian Stable"  жүчээг байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд түүний хүлгүүд 300 гаруй уралдаанд уралдаж, 100 гаруйд нь айрагдаад байна.









Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Ганбаатарын “Mongol G” хүлэг тод магнай болж, торгон жолоо өргүүллээ  
Үзсэн: 1505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.187.xxx] 2017-06-08 21:13
Монгол морьд бишшүүдээ! Монгол морьны хүч чадлыг биш Монгол хүний, уяачийн ур ухааныг дэлхийд гаргах гэж хэлсэн нь зөв байхаа!
Mongol [202.70.34.xxx] 2017-06-08 13:34
ymar goy medee ve. Mongol hun bur ogshmoor saihan medee bna. mundag hun ymaa

Бидэнтэй нэгдээрэй