
Боксын өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн БНХАУ-д энэ сарын 3-6-нд боллоо. Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, ОУХМ Д.Дөлгөөн нарын удирдлага дор Дорнод аймгийн “Талын бүргэд” клуб, Баянгол дүүрэг, Замын-Үүд сумын 11 боксчин оролцож, хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, 49 кг-д Дэлгэрбаяр (Замын-Үүд), 56 кг-д Б.Мөнхсүлд (Талын бүргэд) нар алт, 49 кг-д Эрхэмбаяр (Баянгол), 60 кг-д Б.Уянга (Талын бүргэд), 64 кг-д Б.Отгонбат (Талын бүргэд) нар мөнгө, 60 кг-д Ц.Тэмүүлэн (Талын бүргэд), 64 кг-д Луваанжалбуу (Баянгол), 75 кг-д Ц.Намуун-Урсгал (Талын бүргэд) нар хүрэл медалиар энгэрээ мялаав.
Ширэн бээлийтнүүд ганзага дүүрэн ирэв | ||
Үзсэн: 434 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.