Шууд Chart

Оюутан цагдаа нар өнөөдрөөс ажиллаж эхэллээ

2017-06-08 17:39:32

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлийн Цагдаагийн газар, Монголын оюутны холбоотой хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг энэ сарын 8-наас эхлэн наймдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулахаар болоод байна.

Их дээд сургуулийн нийт 125 оюутан ажиллах хүсэлтээ ирүүлсэн аж. Хүсэлт ирүүлсэн оюутнуудыг хууль, эрхзүй, жуулчны аюулгүй байдал, нийслэлийн түүх, соёлын дурсгалт газрууд, хотын аяллын тухай сургалтад хамруулсан байна.

Мөн оюутнуудаас гадаад хэлний түвшин тогтоох шалгалт авч 30 оюутныг шалгаруулж, ажиллуулахаар болоод байгаа аж. Шалгарсан оюутнууд өнөөдөр нийслэлийн Цагдаагийн газартай хөдөлмөрийн гэрээгээ хийлээ. Мөн нийслэлийн Цагдаагийн газраас тэдэнд шаардлагтай мэдээлэл, заавар, зөвлөмжийг өгч, амжилт хүслээ. Эдгээр оюутнууд нийслэлд жуулчин ихээр зорчдог гудамж, талбайд эргүүл хийж, тэдэнд зориулсан томоохон арга хэмжээ, соёл урлагийн тоглолт, үндэсний баяр, наадам, шөнийн Улаанбаатар гудамжинд ажиллах аж.

Оюутан цагдаа нар гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, туслан дэмжих, нийслэл хотоо танилцуулж, тэдэнд мэдээлэл өгөх юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд оюутан цагдаа ажилласнаар гадаадын иргэд, жуулчид ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд өртөх нь 30 хувиар буурсан байна.


Оюутан цагдаа нар өнөөдрөөс ажиллаж эхэллээ  
Үзсэн: 1330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй