Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-06-09 09:13:36

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 09-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Хөгжингүй орнуудад ч ховор, эс тоолох аппратыг Монголд нэвтрүүлнэ”, “Шинэ цагийн сорилт”, “Дордсон дээр нь дордуулахгүй байгаасай”, “Ц.Болд: Замын ачаалал ихтэй байгаа ч тээвэрлэлтийн эрчмийг нэмэгдүүлж байна”, “Ч.Жавзмаа: Туулын бохирдол ёроолдоо улам гүн шингэж байна”, “Саран аюхайтай “уулзсан” баатар”, “А.Эрдэнэболд: Одоо л би мэргэжилдээ үхэн хатан дурлачихаад, шатаж явна” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Дэлхийн эерэг өөрчлөлтийг бий болгохоор 51 орны лидерүүд Монголд чуулж байна”, “Сансрын нисгэгч Базз Олдрин: 50 жилийн дараа ангараг дээр 50 хүн оччихсон алба хаагаад зогсч байх болно”, “талийгаач эмэгтэй тэр өндөр хананд хөлөөрөө ганц тулаад л цонхоор шууд уначихна гэж байхгүй гэлээ”, “Долдугаар сард Монголд 40 гаруй орны 6000 скаут цугларна”, “Улсын арслан Ж.Хайдав: Өнөө жилийн баяр наадамд залуу арслан П.Бүрэнтөгсийг өнгөтэй барилдах болов уу хэмээн харж байна”, Усгүй нутагт усан цахилгаан станц барьсан гунигт түүх бүү давтагдаасай”, “УЗНАДС-ийг донсолгосон УЗА-гийн дөрвөн жил” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Ази, номхон далайн бүс нутгийн чуулган эхэллээ”, “Ц.Нямдорж: Гишүүд минь, ийм асуудал дээр ёстой найраа байхгүй шүү”, “Ч.Батзаяа: Бид нэмүү өртөг шингэсэн оюуны бүтээлийг дэлхийд худалдаж байна”, “Өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдөр”, “Машид бадамлан “хуур магнай” цуурайтлаа” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарын нэрийг өргөн барилаа”, “хятадын нэрт аялагч Сун Жиен Монголын талаар юу хэлэв”, “Улаанбаатар шөнийн гудамжтай болов”, “Г.Дэлгэрцогт: Орчин үеийн Монгол дуу бүтээхийг зорьж байна” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Охидоо хаана нууж, хамгаалах вэ”, “сарыг сансрын хөлгийн дамжих бааз болгох мөрөөдөлтэй гэв”, “Амьдралаа л бодьё”, “Д.Батсайхан: Хотын гудамжинд шилжүүлэн суулгаж буй том модод 500-600 жилийн настай”, “Приүсын нэмэгдэж төлсөн татварыг буцаан олгоно”, “Индонез яагаад арлаа тоолж чаддаггүй вэ” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй