
Монголын герман хоньч нохойн холбооноос гурав дахь жилдээ Монголд байгаа герман хоньч нохдын дунд үзэсгэлэн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэгвэл уг тэмцээний бүртгэл өчигдөр албан ёсоор дууссан байна. Бүртгэлийн хураамж 30, үслэг ноход 15 мянган төгрөг гэнэ.
Нохой нь хүний дотны анд, хот манадаг байхаа болиод сургуультай, тулааны нохой гэх мэт нэр дагаварыг өмнөө авдаг болсон билээ.
Энэ нь сүүлдээ тэжээвэр амьтны дундах тэмцээн уралдаан ихээр зохиогдох болсноор байнгын дасгал сургуулилт хийх, бэлдэх зэрэг мэргэжлийн спортын түвшинд хөгжсөөр байгаа юм.
Монголд ч гэсэн тэжээвэр амьтдыг, тэр дундаа нохойг хайрладаг олон хүн бий. Тэд нэгэн зорилгын доор нэгдээд ийнхүү дээрх үзэсгэлэн, тэмцээнийг зохиох гэж байна.
Тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд өнөөдөр болох бөгөөд дараах дүрмээр явагдана.
-24-аас дээш сартай эр нохойн хөөн барилт
-24-аас дээш сартай эм нохойн хөөн барилт
-3-6 сартай гөлгөн эм нохойн шалгаруулалт
-3-6 сартай гөлгөн эр нохойн шалгаруулалт
-6-9 сартай гөлгөн эм нохойн шалгаруулалт
-6-9 сартай гөлгөн эр нохойн шалгаруулалт
-9-12 сартай залуу эм нохойн шалгаруулалт
-9-12 сартай залуу эр нохойн шалгаруулалт
-Үслэг нохдын ангилал
-12-18 сартай залуу эм нохойн шалгаруулалт
-12-18 сартай залуу эр нохойн шалгаруулалт
-18-24 сартай идэр насны эм нохойн шалгаруулалт
-18-24 сартай идэр насны эр нохойн шалгаруулалт
-24-с дээш сартай насанд хүрсэн эм нохойн шалгаруулалт
-24-с дээш сартай насанд хүрсэн эр нохойн шалгаруулалт
Герман хоньч нохдын үзэсгэлэн, тэмцээн болно | ||
Үзсэн: 914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.