Шууд Chart

Монгол, Австрийн хөгжимчид шөнийн гудамжинд тоглоно

2017-06-09 11:32:08

Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форум энэ жил Гёте хөгжмийн танхим, Гёте Институт, Монгол Улсын Филармони, Жазз клуб, Жазз лаб хөгжмийн агентлагтай хамтран “Австри-Монголын хөгжмийн фестивал”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах гэж байна.

Фестивалийн хүрээнд энэ сарын 11-нд Сөүлийн гудамжинд Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет, Монголын Жазз Трэйн хамтлаг нээлттэй тоглох ба мөн тус өдөр “UB Jazz Club”-т чөлөөт тоглолт (Жэм сэйшн) толилуулахаар төлөвлөжээ. 

Харин маргааш нь Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер Монгол Улсын Филармонийг удирдан тоглуулах юм байна. Энэ үдэш Баянмонгол чуулга мөн уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ Майкл Эрианий жазз квартет, Жазз Трэйн хамтлаг ч хүрэлцэн ирэх аж.

Эдгээр арга хэмжээний дараа Австрийн хөгжимчид Хөгжим бүжгийн коллежийн Монгол оюутнуудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Австри Монгол хоёр орон хөгжмийн салбарт нягт хамтын ажиллагаатай байдгийн нэг тод илрэл нь энэхүү хөгжмийн фестиваль юм.

Мөн энэ сарын 11-14-нд Австрийн бизнесийн төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол, Австрийн хөгжимчид шөнийн гудамжинд тоглоно  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй