
Турк гаралтай ХБНГУ-ын кино найруулагч, зохиолч, продюсер Фатих Акин “Чик” зохиолоор бүрэн хэмжээний кино хийжээ. Тус киноны гол дүр болох Монгол царайтай, Орос гаралтай хүү Чикийн дүрд Батбилэгийн Анандыг тоглуулсан байна.
Одоогоор Берлинд амьдарч, сурч байгаа Б.Ананд Улаанбаатарт болох “Алтан хальс” индепендент кино наадам болон нээлтээ тохиолдуулан түр хугацаагаар ирээд байгаа аж.
Тэрбээр киноныхоо тухай нэгэн сайтад ярилцлага өгөхдөө "Чикийн дүр миний бодит амьдралын дүрээс тэс өөр. Их дүрсгүй, дэггүй. Гэхдээ хоёр сарын хугацаанд кино зураг авалтын үеэр дүрдээ их дассан шүү" хэмээжээ.
Түүний тоглосон "Чик" ГУСК өнөөдөр “iCinema” кино театрт нээлтээ хийнэ.
Германы уран сайхны кинонд Монгол хүү тогложээ | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.