Шууд Chart

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин гоо сайхны брэнд бүтээгдэхүүнтэй

2017-06-09 12:58:21

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин Намуун гоо сайхны бүтээгдэхүүний брендтэй билээ. Тэрбээр санхүүгийн мэргэжилтэй ч аавынхаа авьяасыг өвлөн хэд хэдэн уран бүтээлд туслах дүр бүтээсэн.

Тэрбээр "Wolarsen” косметик брендийг өөрийн гараар амжилттай босгож, тун чиг завгүй ажиллаж байна.

Энэхүү брендийг гурван жилийн өмнөөс санаачилж жилийн өмнөөс ажил хэрэг болгожээ. Х.Намуун брендийнхээ талаар "Яагаад бид өөрсдөө гоо сайхны бүтээгдэхүүн хийж болохгүй гэж. Чадна гэсэн хүсэл эрмэлзлээр энэхүү Монгол брендийг гаргаж байна. Ээжийнхээ нүүр будаж байгааг би багадаа нүд салгалгүй хардаг байлаа. Үүнээс ч шалтгаалав уу би нүүрээ их эрт будаж эхэлсэн. Одоо бодох нь ээ будган дээр бүтээлч сэтгэлгээгээ ажиллуулдаг байсан. Энэ сонирхол хоббигоо хожуу ухаарсан” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин гоо сайхны брэнд бүтээгдэхүүнтэй   
Үзсэн: 1852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй