
Олон улсын олимпийн хороо 2020 оны зуны олимпийн тоглолтын хөтөлбөрт 15 шинэ спортын төрлийг оруулжээ.
'Токио 2020'-ийн олимпод хөнгөн атлетикийн 4х400 метрийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн холимог буухиа, жүдо, сур харвалт багийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн холимог тэмцээнүүд, 3х3 бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөгийн багийн тэмжээн, ширээний теннисний холимог багийн тоглолт, эрэгтэй ба эмэгтэйчүүдийн туялзуур сэлэмний багийн тэмцээнүүд, триотлоны холимог багийн тэмцээн нэмэгдэнэ.
Мөн усан спортын 4х100 метрийн олон төрөлтийн сэлэлт, 800 метрийн эрэгтэйчүүдийн, 1500 метрийн эмэгтэйчүүдийн сэлэлтүүд багтжээ. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн фристайлийн гудамжны трекүүдийн төрөл болон унадаг дугуйн трекийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэвчээр шаардсан уралдааныг шинээр үзэж болохоор болсон байна.
Өнгөрсөн баасан гарагт Швейцарийн Лозанна хотноо хуралдсан ОУОХ-ны гүйцэтгэх хорооны хуралдаан эдгээр шинэ төрлүүдийг олимпийн хөтөлбөрт оруулахаар шийджээ. Хэдийгээр шинэ төрлүүд нэмэгдсэн ч ирэх олимпийн тамирчдын тоо нь Рио-де-Жанейрогийн тоглолтынхоос бага байх гэнэ. Учир нь хөнгөн атлетикийн квот 105 хүнээр, чөлөөт бөхийнх 56 хүнээр, дарвуулт завь ба буудлагын спортынх 30 хүнээр тус тус багасчээ.
Олимпийн 2020 оны зуны тоглолт Токио хотноо долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл явагдана.
2020 оны олимпийн тоглолтын хөтөлбөрт 15 шинэ спортын төрөл нэмэгджээ | ||
Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.