
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар зохион байгуулна. Харин ерөнхий менежерээр Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва ажиллаж байна.
Н.Наранбаатар хэлэхдээ “Өнгөрсөн жилийн наадмын нээлт ард түмэнд таалагдсанд их талархаж байна. Энэ жил түүнээс сайхан зүйл үзүүлэхийг хичээж байгаа. Зураач, бүжиг дэглээч гээд өнгөрсөн жил ажилласан багийнхан ажиллана. Одоогоор 45-50 хувьтай явагдаж байна. Нээлт, хаалтын арга хэмжээг агуулгын хувьд их онцлогтой байхаар найруулж байна. Монголчууд бид ардын сайхан аман зохиол, үлгэр домогтой ард түмэн. Тэгэхээр энэ жилийн наадам домгийн, бэлгэдлийн шинжийг агуулна гэж ойлгож болно” гэв.
Өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт есөн үзэгдлээс бүрдэж байсан бол энэ жил ч ялгаагүй аж. Нээлтийн үйл ажиллагаа 1:20 цаг үргэлжлэх гэнэ.
Энэ жилийн наадмын нээлт, хаалт домог бэлгэдлийн шинжийг агуулна | ||
Үзсэн: 1384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.