Шууд Chart

Практик буудлагын ДАШТ-ээс манайхан дөрвөн хүрэл медаль хүртлээ

2017-06-12 12:21:16

Карабин  /практик буудлага/-ын ДАШТ-д Монгол Улсын баг тамирчид ур чадвараа сорьж, хоёр ангилалд дөрвөн баг хүрэл медаль хүртжээ.

Карабины төрлөөр анх удаа зохион байгуулагдсан ДАШТ ОХУ-ын нийслэл Москва хотод амжилттай болж шилдгүүдээ тодруулсан байна. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман тамирчин оролцсон юм.

Анхдугаар тэмцээнд 45 орны 850 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын практик буудлагын холбоо таван ангиллын гуравт нь эрэгтэй, эмэгтэй нийт таван баг оролцуулсан байна.

Энэ удаа гар ажиллагаатай Open болон Standart ангилалд оролцсон дөрвөн баг нь медалийн тавцанд зогслоо.

Практик буудлагын тамирчид сард 20-иос цөөнгүй өдөр, өдөр бүр 500-1000 сум буудаж дасгал хийдэг бол манай тамирчид эдийн засгийн боломж, бололцооноос шалтгаалан тэднээс 15 дахин бага бэлтгэл хийсэн ч Д.Наранбаатар багштай баг тамирчид ийнхүү амжилт үзүүлсэн байна.

Гар ажиллагаатай Open ангилалд хүрэл медаль хүртсэн манай эмэгтэй багт М.Уянга, Т.Хулан, Г.Эрдэнэчимэг, Н.Одгэрэл нар багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Практик буудлагын ДАШТ-ээс манайхан дөрвөн хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй