Шууд Chart

Гал унтраах техникийн олон төрөлт спортын аваргууд тодорлоо

2017-06-12 12:40:18

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас “Гал унтраах техникийн олон төрөлт спортын ажил, мэргэжлийн тэмцээн-2017”-ийг  зохион байгууллаа.  

Тэмцээнийг довтолгооны шат, саадтай 100 м-ийн гүйлт, 4х100 м буухиа гүйлтийн төрлүүдээр зохион байгуулж, нийт дүнгээр салааны захирагч, ахмад Ц.Баярбат ахлагчтай гуравдугаар салаа тэргүүн байр, дэслэгч Т.Ганбаяр даргатай Эрэн хайх аврах бүлэг хоёрдугаар байрт шалгарчээ.

Энэхүү тэмцээнийг албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбааг нэмэгдүүлэх, бие бялдарын тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гал унтраах техникийн олон төрөлт спортын аваргууд тодорлоо  
Үзсэн: 1194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй