
Мото спортын шинэ төрөл болох “Sprint enduro” байгалийн бартааг ашиглан уралдах тэмцээн хойшлогдлоо. Уг нь өнгөрсөн ням гарагт болох талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллээд байв.
Учрыг тодруулбал хуурайшилт ихтэй байгаатай холбогдуулан зарим газар алхалт, аялал хийхийг түр хугацаагаар хориглосон шийдвэртэй холбоотой аж.
Иймд зохион байгуулагчид хэзээ зохиохоо тун удахгүй зарлах гэнэ. Тэмцээн “Gen X racing” төрийн бус байгууллагаас таван гарааны цувралаар болох бөгөөд хоёр дахь гараа нь Ар Гүнтэд болох ёстой байв. Тэмцээн болох газрыг Гүнтийн даваанаас баруун тийш 1 км газарт уулын аманд байлгахаар төлөвлөж, хар зам дээрээс байршлыг тодорхойлсон заавраар үзэгчдийг угтахаар төлөвлөж байлаа.
Тавдугаар сарын 21-нд Хонхорт болж өнгөрсөн “SPRINT ENDURO-2017” улсын аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр гарааг зохион байгуулалт сайтай, өндөр дэг жаягтай болж, үзэгчид болон тамирчдын аюулгүй байдлыг сайтар хангасан хэмээн үнэлсэн бөгөөд энэ удаагийн тэмцээнийг ч олон улсын стандартад нийцэхүйц байдлаар хийнэ гэж зохион байгуулагчид онцолж байсан юм.
Жэн экс рэйсинг нь өөрсдийн тамирчидаа байнгын бэлтгэлд хамруулж дотооддоо амжилт гаргах, цаашлаад гадаадад гаргаж бэлдэх талаар түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн мото спортын хоббитой залуустай холбогдож авьяасыг нь нээн илрүүлж, тамирчин болох эхлэлийг нь тавьж өгөх тал дээр анхаарч буй.
“Sprint enduro” байгалийн бартааг ашиглан уралдах тэмцээн хойшлогдлоо | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.