Шууд Chart

Льюс Хамилтон түрүүлж, тэргүүн байрнаас үндсэн уралдааныг эхлүүллээ

2017-06-12 13:26:09

Авто спорт сонирхогчдын шимтэн үздэг “Формула-1”-ийн энэ улирлын долоо дахь гараа Канад Улсад зохион байгуулагдлаа.

Монтреалийн Виллановегийн замд уралдааны урьдчилсан гараанд Льюс Хамилтон түрүүлж, тэргүүн байрнаас үндсэн уралдааныг эхлүүлсэн юм.

Улмаар өмнөх Катарын гран прид гаргасан алдаагаа давталгүй, хянамгай уралдсаар тэргүүн байраар дуусгажээ.  

Харин нийт дүнгээр улирлыг тэргүүлж буй Себастиан Веттел IV байранд орсон. Герман нисгэгч Веттел тааруу уралдсан нь уралдааны эхлэлд Рэд Буллийн Макс Верштаффен Веттелийг мөргөн, урд гуперээ солиулах шаардлагатай болсноос эхэлсэн юм. Алдсан цагаа Веттел сайн нөхөж, долоон тойрог үлдээд байхад Эстэбан Окон, Серхио Перез, Даниэл Риккиардо нартай III байрны төлөө хүч үзэж эхэлсэн. Ингээд дөрвөн тойрог дутуу байхад Оконыг гүйцэж, хоёр тойрог үлдэхэд Серхио Перез түүнийг хашиж эхэлсэн. Мөн Перезийг ардаа хийж чадсан юм.

Гэхдээ Риккиардог гүйцэхэд хэтэрхий оройтсон байлаа.

Харин Хамилтон Канадын гран прид арав дахь удаа оролцож, зургаан удаа түрүүлсэн нь энэ байв. Тэрбээр үндсэн уралдаанд тэргүүн байрнаас гарснаар өөрийн шүтээн Аяртон Сенногийн 65 удаа тэргүүн байрнаас үндсэн гараанд уралдсан амжилттай зэрэгцсэн юм. Ийнхүү одоогийн байдлаар Cебастиан Веттел 141, Льюс Хамилтон 129, Валтери Боттас 93 оноотой гуравдугаар байранд бичигдэж байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Льюс Хамилтон түрүүлж, тэргүүн байрнаас үндсэн уралдааныг эхлүүллээ   
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй