
Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтан төрийн болон төрөлжсөн архивын ажилтнуудын дунд “Архивч-2017” сэдэвт урлаг, спорт, ажил мэргэжлийн тэмцээнийг бүсчлэн зохион байгуулж байгаагаас гадна, ХЗДХЯ болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын аврага шалгаруулах спортын наадмыг амжилттай зохион байгуулаад байна.
Мөн өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтыг Архивын ерөнхий газарт зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн хяналт явуулдаг 58 улсын байцаагч ажиллаж байна.
Сургалтаар Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, холбогдох заавар, журмын талаар улсын байцаагчдад мэдээлэл өгнө.
Түүнчлэн Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр хяналт шалгалт хийх явцад тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, шинээр боловсруулж буй архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Уг сургалт нь улсын байцаагчдын мэргэжил, арга зүйн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд сургалтад оролцсон байцаагч нарт “Батламж” олгох юм.
Улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт явагдаж байна | ||
Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.