
Мисс А.Баярцэцэг Стивен Сигалын кинонд тоглохоор болжээ. Тэрбээр "Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэдэг. Дэлхийн миссийн тэмцээнд орсноороо энэ сайхан хүмүүстэй танилцах боломж олдсон билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Тайланд улсад болсон киноны шалгаруулалтын хариу маань иржээ. Ирэх жил дэлгэцнээ гарах "Attrition" киноны томоохон туслах дүр болох Kyra-н дүрд тоглохоор боллоо. Зураг авалт ирэх долодугаар сард Тайландад эхэлнэ. Дэмжсэн, итгэсэн хайрт эгч Батсүхийн Эрдэнэтуяадаа маш их баярлалаа" гэв.
Мисс А.Баярцэцэг "Attrition" кинонд тоглоно | ||
Үзсэн: 1405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.