
Их Британийн Кардифф хотноо 2017 оны “BBC Cardiff Singer of the World” уралдаан болж байна.
Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын BBC Cardiff Singer of the World уралдааны шилдэг 20-д Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Арунбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал нар шалгаран үлдсэн билээ. Тэд тэмцээний эцсийн шатанд өрсөлдөхөөр Кардифф хотод очоод байна.
Г.Ариунбаатар романс уралдааны эхний шатанд төрийн хошой шагнал, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Жанцанноровын “Чиний минь нулимс” романсийг дэлхийн бусад хөгжмийн зохиолчдын бүтээлтэй хамтатган дуулжээ.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эцсийн дүн энэ сарын 18-нд гарна.
Сонирхуулахад хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож, үзэгчдийн нэрэмжит шагнал буюу тусгай байранд шалгарч байсан билээ.
Тэд шилдгийн шилдгийн төлөө өрсөлдөнө | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.