
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 13-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Бодлогоор бус, бохир аргаар өрсөлдөж байна”, “Дархалсан уулаа цаазын тавцанд аваачлаа”, “М.Анхцэцэг гэрээ сахиж үлдэнэ”, “Хүүхдээр ажил хийлгэхгүй байхыг уриалав”, “Сэргэхээ хүлээсээр сэлбэ мөхөх нь”, “С.Нэргүй: Ажилдаа дуртай болохоор ядрахаа мэдэхгүй улайрчихдаг”, “Цэн цэнгийн тогоруу” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Улаанбаатар-Хөшигийн хөндий нисэх буудал чиглэлийн хурдны авто замын ажил 25 хувьтай явагдаж байна”, “Д.Очирбат: Үндэсний оношлогооны төвтэй болсноор гадагшаа явах шаардлаггүй болно”, “Говийн нутаг хур бороо элбэгтэй байна”, “60 тэрбум төгрөгийн асуудлаар бичлэг хийсэн гэх Г.Доржзодовыг айлган сүрдүүлж, дарамталсан уу”, “Домогт Буур Жамъян аваргын төрсөн нутаг Тэрхийн голын хөвөөгөөр”, “С.Нямаа: 86 насандаа Монгол эх орноо үзнэ гэж санаж явсангүй ээ, эмээ нь” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Гадаад улсад буй сонгогчдоос 4816 нь санал өгчээ”, “Ажил олгогчид ажлын байрны зах зээлийг 16500 орон тоогоор тэллээ”, “А.Бакей: Гурван сая хүн амын хэрэгцээнээс илүү гарсан 200 мянган тонн махны нөөц Монголд байна”, “Монголын хүүхдүүдийн энергийн төв” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Туулын хайргыг хулгайгаар зөөсөөр байна”, “Дэлхийн аваргад зодоглож бөхчүүд тодорлоо”, “Б.Хулан: Нөхөрлөл, хоршооны гишүүд нутгийн оршин суугч байх ёстой” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Хуулийг давсан Сохо мебель”, “Зовлон үзсэн халтар хэдэн төгрөг минь”, “Үйлдвэрийн балгасыг инновацийн хотхон болгосон нь”, “Ц.аамарбаясгалан: Амьдралын минь утга учир бол тулааны урлаг” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.