Шууд Chart

“Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” эгшиглэнэ

2017-06-13 11:38:11

Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ онд тохиож байна. Иймд тус чуулгын уран бүтээлчид, хөгжимчид ойн баяраа угтан олон тоглолт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концертыг энэ сарын 22-нд Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.

Тоглолтын удирдаачаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, удирдаач Н.Жигжиддорж нар ажиллаж Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” эгшиглэнэ  
Үзсэн: 1159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй