Шууд Chart

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны нээлт болно

2017-06-13 15:18:45

Найруулагч Д. Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны Монгол Улс дахь албан ёсны нээлт энэ сарын 30-нд 1100 хүний суудалтай, Монголын хамгийн том 4k форматын ѳргѳн дэлгэцтэй кино театр “Corporate Cinema”-д болно.

Уран бүтээлчид тус бүтээлээрээ Монголын эртний түүхт морины уралдааны уламжлал соёл, эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулжээ.

Продюссерээр Д.Ангараг, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Ч.Ганзориг, Г.Буянцогт нар ажилласан бол гол дүрд Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Britanny Belt нар тоглосон байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны нээлт болно  
Үзсэн: 1769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй