
Их Британийн Кардифф хотноо “BBC Cardiff Singer of the World” уралдаан болж байна.
Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү уралдааны шилдэг 20-д Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал шалгаран үлдсэн юм.
Г.Ариунбаатарын хувьдмэргэжлийн дуулаачдын уралдааны эхний шатанд төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” романсийг дэлхийн бусад хөгжмийн зохиолчдын бүтээлтэй хамтатган дуулжээ.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдөж байгаа юм.
Сонирхуулахад хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож, үзэгчдийн нэрэмжит шагнал буюу тусгай байранд шалгарч байв.
Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар шилдэг 20-д шалгарч үлдлээ | ||
Үзсэн: 985 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.