
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 15-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Тэнгэрийн араншин, бас бидний унхиагүйгээс ган айлсах нь”, “Улстөржилт төрийн дархлаагүй болгож байна”, “Цагаасаа хоцрохгүй байхыг элсэгчдэд анхаарууллаа”, “Хөрөнгө оруулалтын эмгэнэлт жүжиг”, “Цахиур хагалагч”, “Г.Бумчимэг: Эдийн засаг төсөөлж байснаас илүү өсөх төлөвтэй байна” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “ЭЕШ монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ”, “О.Баасанхүү: Надад мөнгө байсан бол санал тоолох машин худалдаж авах байсан юм”, “Дуган хадны өвөрт зусч буй Ж.Нямдорж манлайн уяанаас сурвалжиллаа”, “Монгол харагдах ...”, “Монгол Сноуден Г.Доржзодов”, “Б.Бат-Энэрэл хүүгээр С.Батсүх гавьяат, ар гэрийнхэн нь бизнес хийж байгаа юу” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Н.Номтойбаяр: 2018 онд тэтгэвэрийн нэмэгдэлд 150 тэрбум төгрөг зарцуулна”, “Ё.Баатарбилэг: Асар олон хүний эрх ашиг байсан учраас приусын татварыг эргэж харсан”, “С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг маргааш шийдэгдэж, Г.Шийлэгдамбын авлигын асуудал удаашрах уу”, “Булган хайнгай дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлийг эхлүүллээ”, “Нөгөөдөр бүх цэргийн наадам болно”, “Б.Гарьдмагнай: Гадаадын хөлбөмбөгчид арай илүү мэргэшсэн байдгаас биш техник, ур чадвараар бид дутахгүй”, “Дэлхийтэй зиндаархах наадмын гоёлууд”, “Лондоны 24 давхар цамхагт гал гарч Лондончууд үймэв”, “Таксиныхаа орлогоор охиноо Сингапурт сургасан адтай, одтой ах” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Д.Батсайхан: Нүүдэлчдийн соёлын наадмыг жил бүр уламжлал болгохоор зорьж байна”, “Уламжлалт анагаах ухаан судас, шээс, хэлээр оношилдог”, “Б.Дуламсүрэн: Хоёр аймагт түймэртэй байна”, “Мах гаргах хэлэлцээрүүд хэрхэн хэрэгждэг вэ”, “Цэргээ мартсан сайд буюу ээлтэй төр гэж энэ үү” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Зарим дуулиан нь зөвхөн өрсөлдөгчөө унагаах бохир мэх”, “Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчдыг чадавхжуулж, цалинг нь нэмнэ”, “Орон сууцны үнэ өмнөх сараас 2.6 хувиар буурчээ”, “Сонгинохайрханчууд дэлхийн боловсролыг дэргэдээсээ авахаар боллоо” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.