Шууд Chart

“Рио-2016”-д хурд хүчээ сорьж байсан Б.Мөнхзаяа, Д.Гантулга нар алтан медаль зүүлээ

2017-06-15 10:27:10

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нэрэмжит "Багахангай марафон-2017" өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тэмцээнд Аврагч спорт хороо, Багахангай дүүрэг, Алдар спорт хороо, Дархан-Уул, Булган, Дорнод, Хөвсгөл, Төв, Увс, Өмнөговь, Хэнтий, Ховд зэрэг 30 гаруй байгууллага, 13 аймгийн 500 гаруй тамирчид оролцлоо.

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дараах тамирчид медаль хүртэв.

Сонирхуулахад “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн хурд хүчээ сорьсон ОУХМ Б.Мөнхзаяа, Д.Гантулга нар 10 км-т алтан медаль зүүлээ.   

50 км эмэгтэй / 20-с дээш нас /

  • Д.Бадамхатан- Алдар спорт хороо 1-р байр
  • Т.Ариунболд- Булган аймаг 2-р байр
  • Б.Тунгалаг- Сүхбаатар дүүрэг 3-р байр

50 км эрэгтэй / 20-с дээш нас /

  • Г.Бат-Эрдэнэ-Булган аймаг 1-р байр
  • Б.Сүрэнжав- Баянзүрх дүүрэг 2-р байр
  • Т.Цолмон- Дорнод аймаг 3-р байр

5х10 км Буухиа гүйлт /35-с дээш нас, эм/

  • Булган аймгийн баг 1-р байр
  • Баянзүрх дүүргийн баг 2-р байр
  • Онцгой байдлын ерөнхий газрын баг 3-р байр

5х10 км Буухиа гүйлт /35-с дээш нас, эр/ 

  • Онцгой байдлын ерөнхий газрын баг 1-р байр
  • Баянзүрх дүүргийн баг 2-р байр
  • Од клубийн баг 3-р байр

10 км эмэгтэй /18-с дээш нас/

  • Б.Мөнхзаяа- Алдар спорт хороо 1-р байр
  • Г.Хишигсайхан- Алдар спорт хороо 2-р байр
  • Ч.Шинэцэцэг- Алдар спорт хороо 3-р байр

10 км эрэгтэй /18-с дээш нас/

  • Д.Гантулга-Хилчин спорт хороо 1-р байр
  • Г.Гүррагчаа-Хууль сахиулахын их сургууль 2-р байр
  • С.Төрбат- Алдар спорт хороо 3-р байр

Насанд хүрэгчдийн УАШТ-д багийн дүнгээр:

  • Цогтбаяр дасгалжуулагчтай Онцгой байдлын ерөнхий газар 1-р байр
  • Ө.Отгонзаяа дасгалжуулагчтай Булган аймаг 2-р байр
  • Х.Уянга дасгалжуулагчтай Алдар спорт хороо 3-р байраар тус тус шалгарч, медаль, цом, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Рио-2016”-д хурд хүчээ сорьж байсан Б.Мөнхзаяа, Д.Гантулга нар алтан медаль зүүлээ   
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй