Шууд Chart

Хүй долоо худагт хоёр лед дэлгэц суурилуулна

2017-06-15 10:53:17

Хүй долоо худагт энэ жил наадамчин олонд зориулж том хэмжээтэй хоёр лед дэлгэц суурилуулж, төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг үзүүлэхээр НЗДТГ ажиллаж байна.

Мөн долдугаар сарын 11, 12-нд Хүй долоо худагт наадамлах наадамчин олныг уйдаахгүй соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулах салбар хороо бэлтгэж байгаа талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хүй долоо худаг дахь баяр наадмын бэлтгэл  ажил 60 гаруй хувьтай явж байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Энэ асуудалд баяр наадмын зохион байгуулах хороо анхаарлаа хандуулахыг хурдан морины салбар комиссоос хүссэн юм.

Хэрвээ баяр наадмын үеэр одоогийнх шиг хуурайшилт ихтэй байвал хурдан морьд уралдах зайг тус бүр хоёр км-ээр наашлуулахаар төлөвлөж байгааг Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүй долоо худагт хоёр лед дэлгэц суурилуулна   
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй