Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-06-16 09:32:21

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 16-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Говь компанийн үйлдвэрт гарсан галыг 19 цаг ажиллаж, унтраав”, “Үнэгүйдсэн амь”, “Ид шидийн оронд саатсан нь”, “Галын шугаманд байхад хүн өөрийгөө бус, гэр бүлээ л боддог юм билээ”, “Б.Маралжингоо: Энгийн, шударга л явья”, “Д.Норжмаа: Улсын наадмын түрүүгээс дөрвөн удаа атгаад алдсандаа харамсдаггүй ээ” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Домогт Буур Жамъяан аваргын төрсөн нутаг Тэрхийн голын хөвөөгөөр”, “Эх орон шатаж байна”, “Дээврийн хар цаас нааж байсан хүмүүс гал алдсанаас түймэр дэгджээ”, “Хүндэт донорууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог боллоо” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Монголбанк мөнгөний бодлогоо зөөллөлөө”, “С.Дашбал: Бид байгальд ээлтэй нойтон цагаан арьс гаргаж авсан”, “Уран бүтээлдээ би бүх сэтгэл зүрхээхээ уусдаг” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Говь ХК-ийн үйлдвэрт гарсан галын улмаас хувьцааны ханш нь унажээ”, “Гудамжийг хүртэл улстөржүүлэхийн учир”, “Дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өглөө”, “Э.Тодгэрэл: Монголын театрын урлаг XXI зуунтай хөл нийлүүлэн алхаж байгааг “Чөлөөт хос” мэдрүүлнэ”, “Хойд Солонгосын шоронгийн нөхцөл ямар вэ” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Тус сонинд “Л.Ганбат: Шалгалтын цаг, бичиг баримтын бүрдүүлэлтэд анхаарах шаардлагатай”, “Х.Бадамгэрэл: Эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж, цаг гаргаж эхэлсэн мөчөөсөө аз жаргалыг мэдэрдэг”, “Н.Мандах: Цөлжилтийн эсрэг дорвитой ажил хийхгүй байна”, “Японы эзэн хаан сэнтийгээ шилжүүлэхээр болов” гэсэн ярилцлага, сурвалжлага, нийтлэл бичигдсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй