Шууд Chart

Малын чанар сайжруулах ажлыг эхлүүлэв

2017-06-19 10:02:31

Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 27 жилд хийж амжаагүй малын чанар сайжруулах чиглэлээр бодит алхам хийж эхэллээ. Энэхүү ажил 1990 оноос хойш орхигдоод байсан юм.

Тодруулбал Монгол Улсын мал сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулж буй. Малын тооны өсөлт эдийн засгийн өсөлтөд таатай үр дагаврыг гаргаж байгаа хэдий ч, тогтвортой хөгжихөд малын чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлж  эхэлсэн. Тус аяны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ оныг “Малын чанарыг сайжруулах жил” болгон, махны болон нарийн ноосны чиглэлийн, дэлхийн шилдэг үүлдрийн хонь импортлон Монгол Улсын малын генефондыг арвижуулж байна. Энэ удаа Францаас суффолк, беричон душер, романов, меринос  үүлдрийн 657 хонь авчирлаа.

Махны, түргэн өсөлттэй хонь болох суффольк, бэришон зэрэг хонь нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлд мах нийлүүлэхэд хэрэглэгчдэд танил болсон  бүтээгдэхүүн юм. Сүүлийн жилүүдэд зарим малчид Монгол хониндоо махны чиглэлийн дээрх үүлдрийн хониор хээлтүүлэн хавар гарсан хургаа бэлчээрээр нь маллаж, намар нь махны хэрэгцээнд борлуулж ажлаа хэмнэж, ашгаа нэмэгдүүлсэн туршлага ч байна.

Мөн ихэр төл өгдөг романов үүлдрийн хонь төллөх бүрдээ 2 ба түүнээс олон төл гаргадаг. Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчид ихэрлэдэг романов эм хониндоо суффольк хуцыг тавьж, сайн чанарын мах нийлүүлдэг ихэр төл аван хавар гарсан хургаа намар нь 60-аас дээш кг амьдын жинтэй болгон зах зээлд нийлүүлж,  малаас авах ашгаа өсгөж байна. Говьсүмбэр аймагт өсгөж байсан Сүмбэр хонины чанарыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, тун удахгүй кракуль хонь импортлон цөм сүрэгтэй болох бэлтгэл ажил хангагджээ.

“Малын чанар сайжруулах” ажлын хүрээнд Монгол малынхаа чанарыг сайжруулах ажлыг ч зохион байгуулж, хуулиа шинэчлэн баталж, богийн хээлтүүлэгчийн чанарыг дээшлүүлэх зэрэг ажлыг хийж байна.

Дэлхийн шилдэг үүлдрийн хонь хүлээн авах энэхүү ажиллагаанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л. Чой- Иш, Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг,  малын эмч, зоотехникч, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч, бусад албаны  хүмүүс  оролцсон юм. Малчид, мэргэжилтэн, эрдэмтэд маань өнөөдөр импортолсон 650 гаруй үржлийн хонийг хүлээн авах ажиллагааг хараад “Малын чанар сайжруулах ажилд манай улсад сүүлийн 25 жил хийгээгүй ажлаа хийж эхэллээ” гэж онцолж байв. 

Хонины ашиг шимийг харьцуулбал:

Үүлдэр угсаа

Эр хонины амьдын дундаж жин кг-аар

Эм хонины амьдын дундаж жин кг-аар

Жингийн хоногийн дундаж нэмэгдэл грамм- аар

Ноосны гарц

Кг-аар

5-6 сартай хурганы амьдыг жин кг–аар

100 эхээс  төл авах байдал

Ихэрлэх магадлал

Хувиар

Монгол Халх үүлдэр

60,4

48,3

-

1,5

30-35

80

9

Суффолк,

120-140

70-90

390

4-5

50-60

 

 

Беричон душер,

100-140

70-90

341

4-5

-

160-180

 

Романов

58-90

60-70

-

4,5

-

-

100

Меринос

130

80

-

4,5-6,6

-

-

80

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Малын чанар сайжруулах ажлыг эхлүүлэв  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй