Шууд Chart

Б.Ариунболд хос хүрэл медальтан болов

2017-06-19 11:34:30

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний гурав дахь өдрийн барилдаанд Б.Ариунболд хүч үзэж, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эрэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн шигшээ тэмцээнд Киргизстаны Бекболот Мирзаназар Уулутай тун хүнд барилдаан хийж 5:5 ялж, хагас шигшээд Казахстаны Мухамбет Куатбект оноогоор цэвэр ялагдсан. Ийнхүү Казахстаны бөх финалд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан юм.

Дагах барилдаанд Саудын Арабын Рамил Исмаэлийг оноогоор цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Зон Ванхаог 5:0 яллаа. Ингэснээр Б.Ариунболд өсвөр үе, залуучуудын ААШТ-ий хос хүрэл медальтан болов. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Ариунболд хос хүрэл медальтан болов  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй