
Монголын шатрын холбооны гадаад харилцаа өргөжиж, гадаадад буй салбар байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. БНСУ-ын Сөүл дэх шатрын холбоо, “Маамуу” хүүхэд хөгжлийн төвтэй хамтран хүүхдүүдийн дунд бэсрэг наадмыг зохион байгуулжээ.
Сөүл хотын Хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнд болсон энэхүү наадамд гадаадын олон орны хүүхэд хамрагдсан байна. Тус наадмын үеэр хүүхдүүд шатрын бодлого, сонирхолтой өргүүдийг бие биенээсээ суралцсанаас гадна шилдгүүдээ тодруулсан юм.
Сүүлийн жилүүдэд БНСУ-д суралцаж, ажиллаж байгаа иргэдийн тоо нэмэгдэж, өсвөрийн сурагчид Ерөнхий боловсролын мэдлэгийг тус улсад эзэмших боломжууд нээгдэх болсон. Зарим сурагч шатрын спортыг багаасаа сонирхож, хичээллэж байгаа нь тус улсад болдог лигийн тэмцээнээс харагддаг билээ.
Тодруулбал, БНСУ-ын шатрын 18 дахь удаагийн лигийн тэмцээн гуравдугаар сарын 5-наас зургадугаар сарын 11-ний хооронд явагдах Монголын “SKY-Mongol” баг амжилттай тоглож, нэгдүгээр хэсэгт дэвшин тоглохоор болсон билээ.
Энэхүү тэмцээнд өсвөрийн шатарчид идэвхтэй оролцдогийг Сөүл дахь шатрын холбооноос мэдээллээ.
Сөүл дэх шатрын холбоо хүүхдүүдийн дунд бэсрэг наадам зохион байгууллаа | ||
Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.