Шууд Chart

Р.Чойном агсны зохиол бүтээлийн 13 боть ном худалдаанд гарлаа

2017-06-19 14:32:59

Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойном агсны зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт болон эрдэм шинжилгээний хурал маргааш Хүүхдийн номын ордонд болно.
Р.Чойномын “Өд” сангаас эрхлэн гаргасан дээрх 13 ботийн I-II нь шүлэг, III-IV нь найраглал, V-VI нь шүлэглэсэн тууж, роман, VII-VIII нь өгүүллэг, тууж, роман, IX нь орчуулга, X нь захидал, XI нь дурсамж, хууч яриа, XII нь сурвалжлага, ярилцлага, XIII нь судлал шинжлэл гэсэн бүтэцтэй ажээ.
Энэхүү ач холбогдол бүхий номыг хэвлэн нийтлэх санаачлагыг Р.Чойномын нэрэмжит “Өд сан”, “Жиком пресс” хэвлэлийн газрын захирал, доктор Д.Ганболд гаргаж, ажил хэрэг болгожээ.
Нээлтийн үйл ажиллагааг Улаанбаатар хот болон найрагчийн төрсөн нутаг Хэнтий аймагт тус тус хийхээр төлөвлөж байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Р.Чойном агсны зохиол бүтээлийн 13 боть ном худалдаанд гарлаа   
Үзсэн: 2456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй