Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

2017-06-19 14:59:58

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орж сэрүүсч, 23-наас ихэнх нутгаар хална.

2017 оны 06-р сарын 19-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 19-ний 20 цагаас 06 дугаар сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 21-26 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм өдөртөө 30-35 хэм бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө сэрүүсч 15-20 хэм бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-11 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 хэм өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 20-25 хэм бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс  хойш эргэж  секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм өдөртөө сэрүүсч 19-21 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 21-нээс 06 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 23-28 хэм Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 31-36 хэм бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна.  


Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй