Шууд Chart

Г.Ариунбаатарт зориулсан дуу мэндэлжээ

2017-06-19 17:45:34

ОХУ-ын Марийнский театрын гоцлол дуучин,  “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатарт зориулсан дуу мэндэлжээ.

Их Британи, умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “Cardiff Singer of the World” уралдаанд Г.Ариунбаатар амжилттай оролцож, романсын төрөлд тэргүүн байр эзэлсэн билээ.

Иймд “Сүлд” чуулгын хамт олон нь “Амжилт хүсье анд минь” хэмээх уран бүтээлийг түүнд зориулж бүтээжээ.

Тус дууны үгийг яруу найрагч Л.Гаваасүрэн, аяыг Д.Мөнхбаяр зохиож, Г.Дарханбаатар дуулсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ариунбаатарт зориулсан дуу мэндэлжээ  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй