
Японы Токио хотноо хүндийг өргөлтийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Зургадугаар сарын 16-нд эхэлсэн энэхүү тэмцээнд 31 орны тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөж буй.
Монголын тамирчдын тэмцээн өчигдөр өндөрлөсөн бөгөөд гурван эмэгтэй оролцсон юм. Тодруулбал 53 кг-д Б.Золбоо 163 кг /74+89/ өргөж, 12, Ч.Нямзул 154 кг /68+86/ өргөж, 16 дугаар байр эзэллээ.
Энэ жинд нийт 18 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, Украин, Беларусын тамирчин эхний байрт оржээ. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д оролцсон ОУХМ Г.Анужин харамсалтай нь эхний захиалгадаа бүдэрчээ.
Энэ удаагийн тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Л.Одгэрэл дэнсэлж байна. Тэмцээн энэ сарын 23-нд өндөрлөнө.
Залуучуудын ДАШТ-д манайхаас гурван тамирчин өрсөлдлөө | ||
Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.