Шууд Chart

“Үүлэн хээтэй орчлон” роман дэлгэцийн бүтээл болно

2017-06-21 09:02:29

Хоёр жилийн өмнө уншигчдын гарт хүрч бестселлер ном болж байсан зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” роман дэлгэцийн бүтээл болох гэж байна.

Монголын кино урлаг болон хүүхэлдэйн кино гэх мэт контентын салбарт хувь нэмрээ оруулж буй “Монгол Контент” ХХК-д тус романаар кино бүтээх эрхийг зохиолч Б.Шүүдэрцэцэг шилжүүлсэн билээ.

"Ankhnyam Casting Agency"-тэй хамтран бүтээх тус киноны зохиолыг романаас сэдэвлэн шинээр бичих бөгөөд кино зохиолыг найруулагч Г.Бадамрагчаа, зөвлөхөөр Монгол Улсын ардын ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн  Г.Жигжидсүрэн, үол дүрд жүжигчин Р.Анхням тоглох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Үүлэн хээтэй орчлон” роман дэлгэцийн бүтээл болно   
Үзсэн: 1485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй