
Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг угтаж МҮОНТ-ээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулав.
Спортын төв ордонд болсон тус тэмцээнд 26 багийн 200 гаруй тамирчин оролцон авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Эрчүүдийн төрөлд “Score” студи алтан медаль хүртсэн бол мөнгө, хүрлийн эзнээр “Масс” агентлаг, “Монгол” телевизийн хамт олон тодров.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд МҮОНРТ-ийн баг тэргүүлж, “Масс” агентлаг, “Монгол” телевиз удаах байруудыг эзэллээ.
Шилдэг эрэгтэй тамирчнаар “Скор” студийн О.Ууганбаяр, эмэгтэйчүүдээс МҮОНРТ-ийн тамирчин Т.Хишигбаяр шалгарсан юм.
Зохион байгуулагчид энэ удаагийн тэмцээнд оролцсон баг хамт олныг бэлтгэлээ чамбай хийж хэмээн онцолж байлаа.
Сонирхуулахад өнгөрсөн дөрөвдүгээр сард волейболын тэмцээн болсон билээ.












МҮОНТ-ийн эмэгтэй баг алтан медаль хүртэв | ||
Үзсэн: 1868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.