
Боулингийн “Big bowling friendship-2017” үндэсний лигийн тэмцээний ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтын нэгдүгээр тойргийн аваргууд өчигдөр тодорлоо.
Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь удаагаа зохиосон тус тэмцээнд 96 (эрэгтэй 80, эмэгтэй 16) тамирчин хоёр сар гаруйн хугацаанд өрсөлдөн, хамгийн өндөр оноо цуглуулсан эрэгтэй 16, эмэгтэй найман боулингч хагас шигшээд хүч сорьсон юм. Эрэгтэйчүүдийн ангилалд Ц.Лхаасүрэн (Big bowling) түрүүлж, Г.Ууганболд (Strikes), Ж.Содномдорж (Strikes) нар мөнгө, хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийнхэд Б.Оргилмаа (Мобиком), Ш.Гэрлээ (Strikes), Т.Долгормаа (Strikes) нар бусдаагаа тэргүүлжээ.
Энэ тэмцээнд “Strikes” клубийнхэн шилдэг гэдгээ баталж, зургаан медалийн дөрвийг нь хүртэн, шуугиулав. Тэмцээний үеэр 20 гаруй жил боулингийн спортоор хичээллэсэн, 298 оноогоор улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг, дэд мастер Г.Сундуйжав, сүүлийн жилүүдэд оролцсон тэмцээнээсээ медалиас мултраагүй, Дэлхийн цомд өрсөлдсөн дэд мастер Ц.Лхаасүрэн, МБСХ-ны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нарыг Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цолоор шагнаж, хөдөлмөрийг нь үнэлэв. Медальт байранд шалгарсан тамирчдад шагналыг нь МБСХ-ны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Ц.Ариунаа, Х.Батжаргал нар гардууллаа. Мөн монголын спортын сэтгүүлчдын холбооноос шагнал хүртсэн тамирчдад өөрсдийнх нь шилдэг гэрэл зургийн цомог бэлэглэв.
Гурван боулингч хөдөлмөрөө үнэлүүлэв | ||
Үзсэн: 474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.