
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хийе гэвэл арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог” гэдгийг онцлоод “Эхний ээлжинд 20 айлын 10 дугаар байрны суурин дээр 40 айлын 2 давхар орон сууц баригдана. Дараагийн ээлжинд мөн 40 айлын орон сууц ашиглалтад орно. Иргэд урд нь 16 м байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24.32 м2 бүхий душ угаалга, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууц баригдах юм. Нийслэлийн зүгээс иргэдээ эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, хуучин байсан м2 дээр нэмж 8.32 м2 талбайг лүү бодож өгч байна. Энэ ажил иргэдийн оролцоо дэмжлэгтэйгээр эхэлж байна.” хэмээлээ.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ “Өргөдлийн байнгын хороонд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж өгөх талаар иргэдээс маш олон өргөдөл гомдол ирдэг. Өнөөдрийн шав тавьж байгаа арьс ширний 10 дугаар байртай холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдол ч цөөнгүй ирсэн. 10-аар жил шийдэгдээгүй энэ асуудлыг шийдэж, иргэдэд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа хотын дарга С.Батболд, түүний багийнханд талархал илэрхийлье.” гэсэн юм.
Арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр “Нью Биг Фиш Констракшн” ХХК ажиллаж байна.
Арьс ширний байрыг шинэчлэн барих орон сууцны шав тавилаа | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.