Шууд Chart

Г.Ариунбаатар маргааш эх орондоо ирнэ

2017-06-21 14:15:32

Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан "BBC Cardiff Singer of the World-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар маргааш эх орондоо ирнэ.

Иймд дараах үйл ажиллагаа "Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо"-оос зохион байгуулахаар болжээ.

- 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтаж авна.

- 08:00 цагт Цагдаагийн “Сүлд” чуулгын хамт олон хүндэтгэл үзүүлнэ.

- 09:30 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ариунбаатар маргааш эх орондоо ирнэ  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй