
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 23-наас ихэнх нутгаар хална.
2017 оны 06-р сарын 21-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 22 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 21-ний 20 цагаас 06 дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
23,24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-26-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан | ||
Үзсэн: 1089 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.