
Их британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан "BBC Cardiff Singer of the World-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өнөө өглөө эх орондоо ирлээ.
Түүнийг 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухад "Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо" хүлээн авав. Мөн түүний ажилладаг Цагдаагийн “Сүлд” чуулгын хамт олон цэцэг барин угтлаа.
Харин 09:30 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.
Дэлхийн дуучин эх орондоо ирлээ | ||
Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.