
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 22-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Бамбайгүй дайчид”, “Гайхамшиг үргэлжилсээр”, “Монголчуудын элгэн халуун сэтгэл сэрж байна”, “Д.Отгондалай, Э.Цэндбаатар нар “Улаанбаатар-2017”-г өнгөлжээ”, “Зөвлөлтийн аварга болох нь ДАШТ-д түрүүлэхээс хэцүү байсан” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Туулын бургасыг сүйтгэсэн “Зүүнбаян рефайннери” компанийн лицензийг цуцалжээ”, “Ойлголтын зөрөө”, “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар”, “Э.Ганхүү: Наадмын тасалбар 16, 20, 24 мянган төгрөгийн үнэтэй байна”, “О.Ичинхорлоо: Г.Ариунбаатар маань Монголын хөгжмийн соёлыг дэлхийд харуулж чадлаа” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорын эхлэх цэгийг хатгалаа”, “Солонгосчууд гаднаас ажиллах хүч авахыг эсэргүйцэж байна”, “Залуучуудын олимпийн эрхийн оноо олгох тэмцээн эхэллээ”, “Г.Өсөхбаяр: Монгол бөх хэн нэгний өмч биш учраас дураараа аашлах хэрэггүй” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Хоёр өрөө байрны үнэтэй газрыг 20 сая төгрөгөөр солихоор боллоо”, “Э.Ганхүү: Наадмын лого баталгаажаагүй учраас тасалбарыг хэвлүүлж амжаагүй байна”, “Элэгний вирусгүй эрүүл хөвсгөлчүүд” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Иргэд цахим хэлэлцүүлгийн системээр хуулийн төсөлд санал өгөх боломжтой”, “Шинэ хуульд нийслэлийн оршин суугчийн эрх, үүргийг нэмэхээр тусгажээ”, “XX зууны хамгийн алдартай эмэгтэйн нууц тэмдэглэл ил боллоо”, “Төгрөг хүүгийн зовлон” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.