Шууд Chart

Хүндийн өргөлтийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2017-06-22 14:41:34

Спортын төв ордны 'А' зааланд 'Turkish Airlines' компанийн нэрэмжит хүндийн өргөлтийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Энэ оны залуучуудын УАШТ-д 15 багийн 170 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргаа тодруулах юм. Тэмцээнд ОУХМ 16, спортын мастер цолтой 14 тамирчин багтсан бөгөөд тэдний дунд Японы Токиод болсон залуучуудын ДАШТ-д амжилттай оролцсон тамирчид багтжээ.

Тодруулбал, “Токио-2017” залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Золбоо, Ч.Нямзул, 63 кг-д Г.Анужин нар өрсөлдөнө. Г.Анужин огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, V байрт орсон билээ. Тэрбээр 97 кг-ыг өргөсөн бол хүрэл медаль хүртэх байв.

Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болох бөгөөд тэмцээн маргааш өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүндийн өргөлтийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй