Шууд Chart

Тайванийн Тайпей хотод "Универсиад" наадмын галт бамбар асав

2017-06-22 16:07:55

Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр "Универсиад" наадам Тайванийн Тайпей хотод болно. Тэгвэл энэ удаагийн наадмын галт бамбар асаах ёслол өчигдөр Италийн Турин хотод боллоо. Тус хотод 1959 онд анхны "Универсиад" наадам болж байсан тул галт бамбарыг уламжлал ёсоор тус хотоос эхлүүлж байгаа нь энэ. "Универсиад"-ын галт бамбарыг асаах ёслолд Олон улсын оюутны спортын холбоон ерөнхийлөгч О.Матыцин, "Универсиад-2017" наадмын зохион байгуулах хорооны дарга, Тайпей хотын дарга Ко Вен Же, Турин хотын их сургуулийн ректор Г.Ажани, Тайванийн тамирчин, олимпийн аварга Чу Му Ен нар оролцлоо. Манай улс тус наадамд спортын есөн төрөлд тамирчдаа сойх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тайванийн Тайпей хотод "Универсиад" наадмын галт бамбар асав  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй