
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 23-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Солонгосын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна”, “Төвбанк давших бодлого хэрэгжүүлж эхэллээ”, “Амьдрал, авиа ондоошсон ч ахуй сэтгэл минь Монгол”, “1008 айлыг байртай болгох “Ногоон нуур” хотхоны шав тавилаа”, “Д.Данзан: Бөхчүүдийн сэргээшийн шинжилгээний хариуг нийтэд зарлана”, “Амьдралын амт”, “Ийм нэгэн хангай, миний халуун өлгий” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Монголын улстөрчид цементийн үнээр тоглож байна уу”, “Б.Цогтгэрэл: Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ зунаас эхлэн үнэ бууруулах тал дээр арга хэмжээ авна”, “Эрдэнэсийн арал буюу Замын-Үүдийн гааль”, “Г.Ариунбаатар: Тун удахгүй “Монгол сонгодог” дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, гадныхан дуулах цаг ирнэ гэж боддог”, “Чибулаг: Дэлхийн хүн болгонд морин хуураа атгуулах миний жаргал”, “Допингтой бөхчүүдийн нэгнийх нь цолыг хурааж, нөгөөг нь зүгээр үлдээдэг нь ямар учиртай юм бэ” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонинд “Ногоон нуур хорооллыг богино хугацаанд ашиглалтанд оруулахад Засгийн газар анхаарна”, “Монголд ямар хүмүүс Ерөнхийлөгч болдог вэ”, “Хангайн хөрснөөс дээжтэй, химийн орцгүй багро бренд”, “Усархаг бороо хуучны барилгуудын чанарыг шалгав”, “Жижгээ бид хоёр” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Ц.Шаравдорж: Бохир улстөрчид гадаад хүнийг зохион байгуулалттайгаар оруулж ирсэн нь харагдаж байна”, “Д.Ганбаатар: Монголдоо туялзуур сэлэмний спортын үндэс суурийг зөв тавьсан”, “Ш.Дүүжий: Хөвсгөл нуурт шинжлэх ухааны ажил орхигдож, бизнесийн талбар болж хувирлаа”, “Төсвийн хөрөнгө оруулалтаар 333 төсөл хэрэгжиж байна” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”,
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Ц.Чулуунбаатар: 146 ширхэг пуужин ашиглаж хур тунадас оруулсан”, “Хөгжлийн банкинд хөндлөнгийн аудитын шалгалт хийжээ”, “Хөдөлмөрийн биржээр үйлчлүүлсэн 15 мянган иргэний 2000 нь ажилд орохоор болжээ” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.