
Спортын төв ордны 'А' зааланд 'Turkish Airlines' компанийн нэрэмжит хүндийн өргөлтийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. 2017 оны залуучуудын УАШТ-д 15 багийн 170 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргуудаа тодруулж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 53, 58, 63 кг, эрэгтэйчүүдийн 50, 56, 62 кг-ын жингийн аваргууд тодорлоо. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Г.Баасанжаргал огцом өргөлтөөр улсын рекордыг 77 кг болгон шинэчлэн тогтоолоо. Мөн энэ жинд өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны тамирчин О.Алтан-Од огцом, түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр 118 кг өргөсөн амжилтаар спортын дэд мастер цолны болзол хангажээ.
Өчигдөр энэ долоо хоногт Японы Токиод болсон залуучуудын ДАШТ-д амжилттай оролцсон тамирчид өрсөлдлөө. Тодруулбал, “Токио 2017” залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Золбоо, Ч.Нямзул, 63 кг-д Г.Анужин нар өрсөлдсөн. Тэднээс залуучуудын УАШТ-д Б.Золбоо 48 кг, Г.Ануужин 63 кг-д түрүүлсэн бол Ч.Нямзул 53 кг-д мөнгөн медаль хүртлээ.
Г.Анужин энэ жилийн 'Токио-2017' залуучуудын ДАШТ-д 63 кг-д огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, V байрт орсон билээ. Тэрбээр 97 кг-ыг өргөсөн бол хүрэл медаль хүртэх байсан юм.
Тэмцээний эхний өдрийн дүнг танилцуулья:
Эмэгтэй:
48 кг:
- ОУХМ Б.Золбоо /Аврагч/ - 149 кг /81+68/
- О.Төгс-Эрдэнэ /”Аврагч”/ - 87 кг /42+45/
- Б.Лхагважаргал /”Алдар”/ - 69 кг /33+69/
53 кг:
- ОУХМ Г.Баасанжаргал /Алдар/ - 164 кг /77+87/ Огцом өргөлтөөр залуучуудын улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
- Ч.Нямзул /Аврагч/ - 151 кг /71+80/
- Б.Тунгалаг /ТСБТСДС/ - 128 кг /58+70/
58 кг:
- ОУХМ Б.Мягмарцэрэн /Алдар/ - 172 кг /80+92/
- Спортын мастер Б.Хонгорзул /Алдар/ - 140 кг /63+77/
- К.Айнур /Алдар II/ - 96 кг /44+96/
63 кг:
- ОУХМ Г.Ануужин /Аврагч/ - 197 кг /92+105/
- ОУХМ Э.Энхтамир /Алдар/ - 161 кг /75+86/
- Спортын мастер Э.Бурмаа /Алдар/ - 155 кг /70+85/
ЭРЭГТЭЙ:
50 кг:
- Ц.Төртогтох /Хилчин/ - 143 кг /63+80/
- Нямхишиг /Дархан/ - 137 кг /60+77/
- Б.Лувсандамба /Өвөрхангай/ - 137 кг /61+76/
56 кг:
- О.Далдансамбуу /Өвөрхангай/ - 191 кг /85+106/
- Г.Өнөболд /Алдар/ - 187 /83+104/
- У.Баярхүү /Алдар II/ - 156 /71+85/ тус тус медальт байрт шалгарлаа.
62 кг:
- Спортын дэд мастер Б.Ууганбаатар /Алдар/ - 226 кг /106+120/
- Б.Нямбаатар /Алдар/ - 180 кг /80+100/
- Н.Дөлгөөн /ТСБТСДС/ - 157 кг /72+85/
Тэмцээний сүүлийн өдөр өнөөдөр бөгөөд хүнд жингийн тэмцээнээр өндөрлөнө.
Хүндийн өргөлтийн 170 гаруй тамирчин аваргаа тодруулж байна | ||
Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.