
Монгол Улсын Засгийн газраас энэ жилийн үндэсний их баяр наадмын төсвийг 2.7 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнээс 600 сая төгрөгийг баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилжээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, сур, шагайн харвааны талбайг бэлтгэх засвар, шинэчлэлтийн ажилд 150 орчим сая төгрөг зарцуулна. Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт цагдаагийн зөөврийн байр барихад 60, сур харвааны талбайд сандал нэмэхээр 20 орчим сая төгрөг төсөвлөсөн байна.
Бусад зардал нь стадион тойрсон ногоон байгууламжийг арчлах, нийтийн эзэмшлийн бие засах газруудыг сэргээх, цэнгэлдэх орчмыг будаж өнгөлөх зэрэгт зарцуулагдах юм байна. Хүй долоон худагт бие засах 40 био жорлон шинээр тавьж, автобуснаас буугаад морь руу явах хэсэгт 10 гүүр барих зэргээр тохижилт, арчлалтын зардлыг тусгажээ.
Наадмын төсвийг 2.7 тэрбум төгрөгөөр баталжээ | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.