
“Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д Э.Эрдэнэтуяа, 48 кг-д О.Жаргалан нар мөнгөн медаль хүртлээ.
75 кг-ын шигшээ тулаанд Тайванийн боксчин Чен Ниен Чен Э.Эрдэнэтуяаг 5:0-ээр ялж түрүүлсан бол ОХУ-ын боксчин Сандакова Дарима, Лусупова Любов нар хүрэл медалийн болзол хангасан юм.
Харин 48 кг-д БНАСАУ-ын боксчин Чол Би Банг манай улсын тамирчинг мөн адил 5:0-ээр ялав. Чол Би Бангийн хувьд хүрэл медалийн төлөөх тулаанд дэлхийн таван удаагийн аварга, олимпийн хүрэл медальт Мэри Комыг ялж энэхүү тэмцээнд шуугиан тарьсан билээ.
Хүрэл медалийг Монголын боксчин Л.Алтанцэцэг, БНХАУ-ын тамирчин И Най Ян нар хүртлээ.
Э.Эрдэнэтуяа, О.Жаргалан нар мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 1768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.