Шууд Chart

Э.Амартүвшин алдарт Арена Амфи театрт дуулна

2017-06-26 13:45:27

“BBC Cardiff Singer of the World-2015” уралдаанд Монгол Улсаас анх шилдэг таван дуучны нэг болж, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болж байсан гавьяат жүжигчин, Соёлын элч, Э.Амартүвшин Италийн Верона хотын алдарт Арена Амфи театрт дуулна. Тэрбээр энэ удаа 1936 оноос хойш зохион байгуулагдаж байгаа олон мянган үзэгч, жуулчдын зорин ирдэг "Arena di Verona" дуурийн фестивальд зориулан тоглож буй таван дуурийн нэг болох Ж.Вердийн "Риголетто" дуурийн Риголеттогийн дүрийг бүтээх гэнэ.

15 мянган үзэгчийн өмнө дуулж, Монгол Улсынхаа гаргах гэж буй түүнд Монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж, амжилт хүсэе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Амартүвшин алдарт Арена Амфи театрт дуулна   
Үзсэн: 1425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй